Их Британийн ажилгүйдлийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж албаны хүн мэдээллээ. Тухайлбал, долдугаар сарын байдлаар тус улсын ажилгүйдлийн түвшин дөрвөн хувиар өсчээ.

Үүний ихэнх хувийг 16-24 насны залуус эзэлж байгаа нь эрх баригчдын санааг хамгийн их зовоож байна. Тодруулбал, долдугаар сар хүртэлх сүүлийн гурван сард 156 мянган залуу хүн ажлаа алдсан гэсэн шинэ судалгаа гарчээ.

Цар тахлын улмаас гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш Их Британийн компаниуд 695 мянган ажилчнаа цомхотгоод байгаа юм. Тиймээс Засгийн газар ажлын байрыг хадгалах хөтөлбөрийг аравдугаар сарын 31-нээс хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Эдийн засагч Даррен Морган “Зоогийн газар, үсчин гэсэн үйлчилгээний байгууллагууд долдугаар сард нээгдсэнээс хойш эдийн засаг дахин сэргх хандлага ажиглагдсан. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн тоо наймдугаар сард өссөн нь коронавирус хөдөлмөрийн зах зээлд маш том нөлөө үзүүлж буйг илтгэж байна” гэж ярьжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн