Лента.ру сайтад цуврал болгон гардаг дэлхийн орон орны үе үеийн удирдагчдын тансаг амьдрал, тэдний гэр бүлийн гишүүдийн тухай материалуудаас манай сайт орчуулан хүргэж байгаа билээ.

Энэ удаад АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч, Америкийн удирдагчид дотроос хамгийн этгээд хүн гэгдэх Ричард Никсоны талаарх материалыг хүргэж байна.

“Далайн эрэг дээр тэр хэзээ ч дотуур өмдтэй явж байгаагүй. Оронд нь өмд, хөнгөхөн хүрэм, ботинк гутал өмсөөд далайн эргээр зугаалдаг байсан”, “Гадаа өвөл, зун аль нь ч байсан ч ил зууханд гал түлэхийг хүсдэг байсан”, “Заримдаа тэр тун этгээд зан гаргаж, нохдоо хооллож байхдаа жигнэмгээс нь тайван гэгч нь идчихдэг байлаа”, “Тэр байнга л, ялангуяа Уотергейтийн дуулианы дараа үнэхээр дарамтад орсон харагддаг байсан.

Аажмаар сэтгэл гутрал, паранойя нь нэмэгдэж, үүнтэй зэрэгцээд архины хэрэглээ нь нэмэгдсэн. Тэр хэнд итгэж болохоо ч мэдэхээ байсан. Бүгд л худлаа ярьдаг гэж бодож байлаа” хэмээн сэтгүүлч Рональд Кесслер Америкийн удирдагчийн тухай “АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгаалалтын Нууц албаны нууц” номондоо бичжээ.

“Бэлгэнд нь нүцгэн хүүхэн”

Никсон үнэндээ уух дуртай нэгэн байлаа. Түүнийг согтоохын тулд хоёр мартини өгөхөд л хангалттай байв. Тэгсэн цагт илт яриа орж, инээж хөөрч эхэлнэ. Ерөнхийлөгчийн уух дуртай зүйл нь гэхдээ “Шато Лафит Ротшильд” зэрэг сайн чанарын дарс байсан юм. Түүний цуглуулга дахь архи, дарсны цуглуулга 700 ам.доллараас эхэлнэ. Гэхдээ ийм үнэтэй архи, дарсаа зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд задлах бол зочдод ихэвчлэн улаан өнгийн хямд дарс худалдан авна.

Пес Никсона по кличке Король Тимахо облизывает подаренный ему на день рождения торт, 1974 год

Никсон огцорсныхоо дараач архинд дурлаж, эхнэр Патрисия буюу Пэт нь ч архины асуудалтай байсан гэсэн цуу яриа байдаг. “Эхнэр нь ихэнх цагаа л согтуу өнгөрөөнө. Байнга л ямар нэгэн юмаа мартаж, эргэж санана ч гэж байхгүй” хэмээн ойр тойрныхон нь гомдоллодог байлаа. Мөн хосын дунд цөөнгүй асуудал байсныг ч ойр тойрны хүмүүс нь ярьдаг.

Пес Никсона по кличке Король Тимахо облизывает подаренный ему на день рождения торт, 1974 год

Никсон Кубын саятан Бебе Ребозо болон бизнесмэн Боб Абпланалпа хэмээр хоёр найзтайгаа хамт цагийг өнгөрөөх дуртай. Нэг удаа шал согтуу хоёр найз нь шөнийн 02 цагт Никсоныд айлчлахаар иржээ. Тэднийг хамгаалалт нь зогсооход тээшнээс нь ямар нэгэн дуу авиа гарах нь тэр. “Тэнд нүв нүцгэн хүүхэн хэвтэж байсан. Төгс гоё биетэй тэр эмэгтэй гартаа шил оргилуун дарс барьсан байлаа” хэмээн нэг бие хамгаалагч нь дурсчээ. Найзууд үүнийг “Ерөнхийлөгчид барьж байгаа бэлэг” хэмээн тайлбарласан боловч хамгаалагчид нь тэднийг оруулаагүй гэдэг.

Пес Никсона по кличке Король Тимахо облизывает подаренный ему на день рождения торт, 1974 год

Ерөнхийлөгч чөлөөт цагаараа Абпланалпатай хамт Багамын Гранд-Ки арал руу усан онгоцоороо загасчлахаар явна. “Никсон энэ үеэр юу ч хийхгүй, зүгээр л хараад суудаг” гэж ярьдаг байв. Үнэндээ тэр гартаа дэгээ барьчихаад, буйдан сандал дээр тухтайхан гэгч сууж авна. Дэгээнд нь ямар нэгэн юм орсон нь мэдрэгдвэл бие хамгаалагчдадаа дохио өгч, тэд дэгээг нь уснаас гаргадаг байв.

Пес Никсона по кличке Король Тимахо облизывает подаренный ему на день рождения торт, 1974 год

Никсон загасчлахаас гадна гольфод дуртай байлаа. Тэрээр даваа гарагаас баасан гараг хүртэл цаг 12:55 цагт Сан-Клементэд талбайд гардаг байлаа. Энэ үед түүнийг эхнэр, хоёр охин нь дагалдана. “Энэ бол залхуу новшнуудад зориулсан тоглоом” гэж өрхийн тэргүүн байнга хэлнэ. “Хэрвээ та нар түүнийг тоглож байгааг харсан бол үнэхээр түүний өмнөөс санаа зовоод, өрөвдөх байсан” гэж Рональд Кесслер номондоо бичжээ.

Ричардын Зөвлөлтийн анд

Никсон 1959 онд ЗХУ-д ирэхдээ Свердловск, Первоуральскаар айлчилсан юм. Эдгээр хот руу явах замдаа тэрээр Свердловск мужид байхлах Дегтярск хэмээх жижигхэн хотод түр саатах хүсэлт гаргажээ.  Улстөрч энэ газарт зүгээр ч нэг очоогүй, нутгийн уулыг нь Лабаз-камень гэдэг нэртэй гэдгийг нь хүртэл мэдэж байсан гэх яриа байдаг.

Америкийн ирээдүйн төрийн тэргүүний эцэг эх 1925 онд Уралын энэ бяцхан хотод зэсийн баяжмал олборлохоор ирж байсан гэдэг. Түүнчлэн 12 настай Никсон хүү энд эцэг эхтэйгээ хэдэн сарыг хамт өнгөрөөж, нутгийн хөвгүүдтэй хөлбөмбөг өшиглөж явсан гэх яриа ч бий.

Америкийн хэвлэлүүдэд энэ тухай нэг ч үг бичдэггүй ч Оросын хэвлэлүүд, Екатеринбургийн албан ёсны мэдээллийн портал дээр Никсоны эцэг эхийг 1925-1930 онд энд “Лена Голдфилдс” компанид ажиллаж байсан гэж баталдаг. Нутгийн зарим иргэд улаан шаргал үстэй, Ричард хэмээх хүү байсныг санадаг гэлцдэг байна.

“Панданы дипломат”

ЗХУ Америкийн энэ удирдагчид тун зөөлөн ханддаг байв. Ингэх нэг шалтгаан нь Никсон Зөвлөлтийн Ерөнхий нарийн бичгийн дарга Брежневийг тун халуун дотноор хүлээн авсантай холбоотой. Тэр Леонид Ильичийг Кэмп-Дэвидийн харшдаа хүлээн авч, 1973 оны цоо шинэ Lincoln Continental машины түлхүүр гардуулж байсан гэдэг.

Хар хөх өнгийн, хар салонтой, дээр нь “Сайн сайхныг хүсч, дурсгав” гэсэн бичигтэй. Ийм машинаар Америкийн төрийн тэргүүн өөрөө ч явах дуртай байлаа. Гэхдээ түүнийх хуяглаж, сум нэвтэрдэггүй шилээр шиллэсэн загвар байв.

Ричард Никсон поднимает бокал вместе с Никитой Хрущевым, 1959 год

Сэтгэл хангалуун үлдсэн Брежнев талархлын үгээр булж, машиныг магтаж гарчээ. Харин Никсон талархлын үгийг нь бүрэн сонсов уу үгүй юу Зөвлөлтийн тэргүүнтэй зэрэгцээд тэрхүү машинд нь сууж орхисон гэдэг. Ерөнхийлөгчийн хамгаалагчид  хоёр хүчирхэг гүрний удирдагчид дов толгод бүхий замаар уг машинтай зугаацахыг хараад золтой нь л үс нь бууралтчихаагүй гэдэг. Зөвлөлтийн тэргүүн хаашаа явахаа мэдэхгүй ч хаазаа шаланд тултал гишгэж зугаалжээ.

Никсон хурдаа багасгахыг хүссэн ч ямар ч нэмэр болсонгүй. Lincoln 80 км/цагийн хурдтай давхисаар, замд гэнэт аюулын тойрог гарч иржээ. Брежнев огцом тоормозлож, машин алгуурхнаар шарван эргэв. Америкийн төрийн тэргүүн дараа нь энэ тухай хэд хэдэн удаа ярьж, ярих тоолондоо шинэ тодорхой явдлуудыг нэмдэг байлаа.

Ричард Никсон поднимает бокал вместе с Никитой Хрущевым, 1959 год

Ерөнхийдөө Никсон ганцаараа л бусдад бэлэг өгсөн юм биш, түүнд ч бас энд тэндээс өвөрмөц бэлэг барьдаг байсан юм. Тухайлбал, С.Наби Ахмед Ризви нэртэй нэгэн баян пакистан эр түүнд цагаан будааны хоёр үр бэлэглэжээ.

Энэ хоёр үрний нэг дээр нь Ерөнхийлөгчийг, нөгөө дээр нь флотод алба хааж байх үеийнх нь залуугийн зургийг дүрсэлжээ. Америкийн төрийн тэргүүн зургийг үзэхэд нь зориулж, цэнхэр хилэн хайрцагт хийсэн том томруулагч хүртэл бэлэглэжээ.

Никсоны эхнэр Патрисия нэгэн ярилцлагадаа аварга том панда буюу хулсны баавгайнд дуртайгаа дурджээ. Ингээд Америкийн төрийн тэргүүн, тэргүүн хатагтай хоёрыг 1972 онд Хятадад айлчлах үеэр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нь тэргүүн хатагтайд нэгэн өвөрмөц бэлэг барьсан нь “Панда” маркийн хайрцагтай тамхи байсан бөгөөд өөрт нь энэ бэлэг таалагдаж байгаа эсэхийг лавлажээ. Өөрт нь тамхи санал болгосонд гайхсан Патрисия тамхи татдаггүй гэсэн байна.

Ричард Никсон поднимает бокал вместе с Никитой Хрущевым, 1959 год

(Үнэндээ тэрээр тамхи татдаг байснаа ойр тойрноос ихэд нууцалдаг байв. Пэт хожим нь уушгины хорт хавдраар нас барсан). Ерөнхий сайд дараа нь тамхины хайрцаг дээр дүрсэлсэн амьтныг тэдэнд бэлэглэх гэж байгаагаа тайлбарлажээ. Эцэст нь Никсоны гэр бүлийнхэн Лин-Лин нэртэй охин, Син-Син нэртэй хүү хоёр панда бэлгэн авчээ.

Уг үйл явдлыг дэлхийн хэвлэлүүдээр тухайн үед дуулиан болгон цацаж байсан юм. Тэргүүн хатагтай эдгээр амьтныг Үндэсний амьтны хүрээлэнд байршуулахаар болжээ. Тухайн үед энэ хоёр амьтан Бээжин, Вашингтоны хооронд харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

“Ерөнхийлөгчийн харш”

Никсон Ерөнхийлөгч болмогцоо хоёр том зүйл худалдан авсан юм. Калифорнийн Сан-Клемент дэх La Casa Pacifica эдлэнг 1,4 сая доллараар, Флоридад хоёр харшийг 235 мянган доллараар худалдан авсан. Хоёр харшийн хнь нэг нь ранчо стилийнх бөгөөд “Өвлийн Цагаан ордон” нэртэй байлаа. Хувийн эрэг, нисдэг тэрэгний зогсоолтой энэ харшид Никсон Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 50 удаа ирсэн гэдэг.

Багагүй тоо. Гэхдээ “Баруун Цагаан ордон” гэж нэрлэсэн La Casa Pacifica-тай харьцуулахын аргагүй. Энд тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамт амарч, албатуудтайгаа стратегийн чухал асуудлыг хэлэлцэж, Америкийн болон гадаадын улстөрчдийг хүлээн авдаг байлаа. 1973 онд энд ирсэн зочдын нэг нь Брежнев байсан юм.

Энд мөн Японы Ерөнхий сайд асан Эйсакү Сато, Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Ван Тхиеу, АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч Рональд Рейган нар ирж байсан. Америкийн тэргүүн асан Линдон Жонсон мөн энд 61 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан түүхтэй. Дуучин Фрэнк Шинатра энэхүү алдартай харшид болсон үдэшлэгт ирсэн 300 зочны нэг нь байсан юм.

Никсон с женой Пэт демонстрируют коллегам — сенатору Калифорнии Джорджу Мерфи и губернатору штата Рональду Рейгану — сад у виллы La Casa Pacifica

1974 онд Никсон Уотергейтийн дуулианаас болоод огцорсны дараа Калифорнийн энэ харшдаа нүүж ирсэн юм. 1,4 мянган м.кв талбайтай энэ харшид гэр бүлийн том байшингаас гадна зочдын коттеж, үйлчилгээний ажилтнуудын орон сууц, түүнчлэн 140 метр урт хувийн эргийн амралт хүртэл багтана.

Никсон, түүний эхнэр, охидын байрладаг нэг давхар том байшинг 1920-иод онд Испанийн колонийн стилээр барьсан бөгөөд цагаан фасадтай, улаан хавтан дээвэртэй, далай руу харсан том арктай цонхтой аж.

Никсон түүнчлэн өөрт нь зориулаад камин зуух, номын сантай жижигхэн байшин барьж өгөхийг хүсч байсан гэдэг. Энэ эдлэн нь том цэцэрлэг, усан оргилуур, бассейн, теннисний талбайтай. Яг харшдаа бол 9 унтлагын өрөө, 14 угаалгын өрөөтэй юм байна. Өрөөний ихэнх нь шууд цэцэрлэгт рүү орох хаалгатай гэдгээ онцлогтой.

Олон алдартан түүний энэ харшийг гайхан биширдэг байсан ч бүгд л тэндээс таатай сэтгэгдэлтэй гарч байсан гэвэл худлаа. “Ерөнхийлөгчийн хувийн байр нь маш даруухан. Дотроо үүдний хэсэгтэй нэг давхар л байшин. Никсон орой нь гэрийнхээ хашаанд бассейныг тойруулаад Брежневт зориулсан хүлээн авалт зохион байгуулсан.

Тэнд Калифорнийн нэр нөлөө бүхий хүмүүс ирсний дотор Холливудын одод ч байлаа” гэж тухайн үед Леонид Ильчийг АНУ-д айлчлах үеэр дагалдан явсан Вашингтон дахь ЗХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Анатолий Добрынин дурсан бичжээ.

Никсон “Баруун Цагаан ордон”-доо 1980 он хүртэл амьдарсан юм. Уотергейтийн дуулианаас болж Ерөнхийлөгч огцроход түүний олон туслах шоронд орсон. Америкийн төрийн тэргүүн асан ялаас мултарч чадсан ч гутамшигт нэрнээсээ салж чадаагүй юм. Түүний улс төрд эргэн орох замыг бүр мөсөн хаахаас гадна хуулийн ажил хийх эрхийг нь ч хоригложээ.

Никсоны гэр бүлд мөнгө хэрэгтэй болж ирэв. Ийм том байшинг авч явахад хэцүү болсон тул эхлээд Никсон асар том эзэмшил газраа зарж, зөвхөн харшаа авч үлджээ. Удалгүй тэр харшаасаа ч салахаас өөр аргагүй болжээ.

Никсон мөнгө олохын тулд Британийн сэтгүүлч Дэвид Фростод 600 мянган доллараар ярилцлага өгөх, дээр нь дэлхий теле сувгуудаар дамжуулсны төлбөрийн нэг хувийг авахаар тохиров.

Никсоны хувьд зүгээр л мөнгөнд нь болсон гэдэг. Уг нь тэр Уотергейтийн дуулианаас болоод шоронд орсон хүмүүс эцэст нь түүнийг шоронд хийх вий гэдгээс их айж байсан юм.

Ингээд ярилцлага 30 орчим цаг үргэлжилж, дэлгэцнээ тус бүр 90 минутаар дөрвөн удаа гаргажээ. АНУ-д энэ ярилцлагыг 45 сая хүн үзсэн гэдэг. Хүмүүс Никсоныг хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрөх үү гэдгийг маш ихээр сонирхож байсан юм.

Цагаан орны эзэн асан буруугаа шууд хүлээгээгүй ч 37 дахь ерөнхийлөгчөө “үндэстнээ гутаан доромжилж хуурсан гэмт хэрэгтэн” гэж үзэж байсан америкчуудын өмнө уучлалт гуйжээ. “Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа би эрх мэдлээ хэтрүүлсэн. Би бодит үнэн биш зүйлийг хэлсэн” хэмээн Никсон тухайн үед мэдэгджээ.

Энэхүү ярилцлагын дараа Никсон дурсамж ном гаргахад 330 мянган хувь хэвлэгдэж, агшин зуурт зарагдсан бөгөөд 2,5 сая долларын ашиг авчирчээ. Никсон амьдралынхаа сүүлийн 20 жилийг гэр бүлийнхэнтэйгээ цуг өнгөрөөж, хаа нэг гадаадаар аялж байлаа.

Ричард Никсон 1994 оны 04 дүгээр сарын 22-нд Нью-Йоркт тархины цус харвалтаар өөд болсон юм. Тэр 81 насалсан гэдэг. АНУ-ын экс төрийн тэргүүний оршуулгад өндөр албан тушаалын улстөрчид, дэлхийн 90 орчим улсын дипломатчид, тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Билл Клинтон гээд 4000 гаруй хүн оролцжээ.

lenta.ru

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн