Нас барсан өвчтөнүүдэд Америк эмч нар хагалгаа хийжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хоёр өвчтөн нас барсан тухай мэдээлэл ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаад байгаа билээ. Тэгвэл болсон явдлын талаар тус эмнэлгийн холбогдох эмч нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Эмч нарын өөрсдийнх нь хэлж байгаагаар зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан бүр 2016 оноос эхлэн бэлтгэсэн гэнэ.

Энэ хугацаанд зарим эмч, мэргэжилтнүүдээ гадаадын өндөр хөгжилтэй улсууд, тэр дундаа АНУ-ын Ютагийн их сургууль дээр зүрхний мэс заслын чиглэлээр дадлага хийлгэж, мэргэжил дээшлүүлсэн аж. Улмаар Ютагийн их сургуулийн Зүрхний мэс заслын багийг Монголд урьж, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Зүрхний мэс заслын багтай хамтран өнгөрсөн долоо хоногт иргэн Д, З нар дээр дээрх хагалгааг хийсэн байна.

-Нас барсан өвчтөнүүдийг задлан шинжилгээнд оруулаагүй гэдэг мэдээлэл байна. Эмч нар гэм буруутайгаа нуухын тулд нас барсан өвчтөнд задлан шинжилгээ хийгээгүй гэж ойлгож болох уу?

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чанар аюулгүй байдлын эмнэл зүй хариуцсан албаны дарга Г.Болормаа:

Үйлчлүүлэгчийн ар гэрийнхний зүгээс эмнэл судлалын шинжилгээнд оруулахгүй байх хүсэлт тавьсан учраас энэ шинжилгээг бид хийгээгүй. Учир нь эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 тоот тушаалын 3-17-д зааснаар үйлчлүүлэгчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүйгээр задлан шинжилгээ буюу эмнэл судлалын шинжилгээнд оруулахыг зөвшөөрөхгүй гэж заасан байдаг.

-Та бүхнийг зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн гэж гадуур яриад байна. Яг ямар хагалгаа байсан юм бэ?

-Гадуур Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн гэдэг ташаа мэдээлэл их явж байна. Биднийг зүрх шилжүүлэн суулгах биш, зүрхний нээлттэй мэс заслыг хийсэн гэж ойлговол зөв болно. Энэ хагалгааг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөс эхсүүлээд бүх бэлтгэлээ сайтар базаасан байсан боловч харамсалтай явдал боллоо.

Мэс заслыг Америкийн Ютагийн анагаах ухааны их сургуулийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч тэргүүтэй баг бүрэлдэхүүн ирж, манай эмч нартай хамтарч хийснийг энд хэлмээр байна. Тус эмнэлгийн эмч нар өвчтөнүүдийн биед яг ямар эрсдэл гарсан талаар дэлгэрэнгүй ярьсангүй. Хоёр өвчтөний нэгийнх нь бие хагалгааны явцад муудаж, хиймэл амьсгалын аппаратанд орсон боловч зүрх нь дахиж сэргэлт авахгүй байсаар нас барсан бол нөгөө өвчтөн нь хагалгааны дараа нас барсан аж.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин 

 

6 thoughts on “Нас барсан өвчтөнүүдэд Америк эмч нар хагалгаа хийжээ

  1. Шараа 2018-05-31 11:32 at 11:32

    Чанарын албаны энэ нөхөрийг хал Намын нэрээр эмнэлэгт шургалсан хүн байгаа юм. ЭНЭ эмнэлэгтээ ОЛОН ЖИЛ ажилаагүй эмч нараа ч бараг танихгүй хүн ээ чөлөөл

    Хариулах
  2. Шараа 2018-05-31 11:34 at 11:34

    Чанарын албаны энэ нөхөрийг хал Намын нэрээр эмнэлэгт шургалсан хүн байгаа юм. ЭНЭ эмнэлэгтээ ОЛОН ЖИЛ ажилаагүй эмч нараа ч бараг танихгүй хүн ээ чөлөөл дээшээ долигносон доодуулаа дээрэлхээд хамт олонтой байна гэж юу байхав.

    Хариулах
  3. Дорж 2018-05-31 15:28 at 15:28

    Туршилт хийсэн юм бишүү. Аймаар юм болжжэээ: Нэг нь өвчтэй байсан одоо яахав гэхэд нөгөө нь эрүүл байсан хүн биздээ.

    Хариулах
  4. kkk 2018-06-01 10:29 at 10:29

    busad emnelegt asuudal ihk baigaa,.dulii dumbe yam,.

    Хариулах
  5. аагий 2018-06-01 13:01 at 13:01

    ану эмч нар туршилт хийсэн юм биш үү заавал их бэлдэж баясан хагалгаа ийм үр дүнд хүрдэг

    Хариулах
  6. бөйыб 2018-06-01 13:16 at 13:16

    Америк эмч нар яагаад тайлбар хийдгүй юм бэ? Монгол хүн нас барсан болохоор тэгэж байгаа юм уу?

    Хариулах

kkk-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн