Өнгөрсөн сарын 16-нд Замын-Үүдийн гаалийн байцаагчид Хятадын хилээр зургаан ширхэг хивсэнцэр ачин орж ирсэн 7367 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн машиныг саатуулжээ. Үүний дараагийн өдөр мөн 3993 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркын машин яг ийм долоон ширхэг хивсэнцэрийг улсын хилээр оруулж ирж байгаад баригджээ.

Энэ хивсэнцэр нь “Эрдэнэт хивс” компанийн бүтээгдэхүүнийг дуурайлган хийсэн, Монгол Улсын оюуны өмчийн эрхийн зөрчилтэй бараа байсан аж. “Эрдэнэт хивс” компани нь Гаалийн ерөнхий газарт хандан өөрийн компанийн бүтээгдэхүүн, нэр төрөл, загварыг илгээн, хуурамч хивсийг таних тэмдэг, анхаарах зүйлийг нэг бүрчлэн зааж өгсөн нь энэ хэргийг илрүүлэхэд нөлөөлсөн гэнэ.

Мөн энэ хүсэлтийнхээ хамт бараа бүтээгдэхүүнийхээ онцлох шинж, ялгааг тодорхойлж явуулах ёстой юм байна. Ийм бүртгэлтэй бүтээгдэхүүн улсын хилээр орж ирсэн тохиолдолд гаалийн байцаагч шалгаж, хянаад хуурамч гэдэг нь тогтоогдвол устгалд оруулах, хуурамч логог арилгах хилээр буцаан гаргадаг аж. Хэрвээ гаалийн байцаагч бараа бүтээгдэхүүний жинхэнэ, хуурамчийг ялгахгүй бол оюуны өмч эзэмшигчийг дуудан ялгааг нь гаргадаг гэнэ. Олон улсын туршлагаас харахад гаалийн байгууллага хуурам бүтээгдэхүүнийг ихэвчлэн устгалд оруулдаг юм байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн