Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, ААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ-ын баримтыг иргэдэд өгдөг. Ингэснээр иргэд хоёр хувийн урамшуулал авах эрхтэй болсон. НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог. Сугалааны тохирлыг орон даяар сар бүрийн гурав дахь ням гаригт зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулдаг уламжлалтай болоод хоёр жилийн нүүр үзэх гэж байна.

Энэ хугацаанд сугалаа, татварын буцаан олголттой холбоотой асуудал хэд хэдэн удаа гарч байсан. Тодруулбал, НӨАТ-ын сугалааны долоо дахь удаагийн тохирлын үеэр супер шагнал болох 400 сая төгрөгийн азтан тодорч “Ямар азтай аавын хүү, охин тодорчихов оо” хэмээн цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурч байсан. Тун удалгүй С.Алтанзул, Н.Цэенпил гэх хоёр иргэн 400 сая төгрөгийн азтанаар тодорсон тухай мэдээлэл цацагдаж, нэг нь хуурамч баримт бүртгүүлсэн гээд бөөн асуудал үүсч байлаа. Тун удалгүй иргэн Н.Цэенпил гэгчийг хуурамч баримт үйлдсэн болохыг тогтоосон. Одоо ч энэ асуудал шийдэгдээгүй цагдаа, шүүх дээр явж буй юм. С.Алтанзулын хувьд 400 сая төгрөгөө авсан эсэх нь одоо болтол тодорхойгүй, хувь хүний нууц хэмээн сэтгүүлчдийн амыг тагласаар байна.

Мөн НӨАТ-ын дата баазыг хариуцдаг залуу 30 удаагийн тохиролд азтан болсон мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. /Энэ яриа 2016 оны есдүгээр сараас хойш яригдаж эхэлсэн/ Гааль татварын мэдээллийн технологийн төвөөс энэ мэдээллийг үгүйсгэдэг. Хоёр сарын өмнө нэгэн иргэн манай сайтад хандсан юм. Тэрбээр жилийн эцэст татварын буцаан олголтоо авахын тулд үйлчлүүлсэн газар бүрээсээ баримтаа цуглуулж “Ebarimt.mn” сайтад бүртгүүлдэг байж. Гэтэл нэг л өдөр түүний буцаан олголтын урамшуулалд 5 сая төгрөг орсон талаар ярилцлага өгч байв.

nuat

Ер нь НӨАТ-ын урамшууллын талаар хууль бус олон зүйл яригддаг ч батлагдаж байгаагүй ээ. Хэдхэн хоногийн өмнө МҮХАҮТ-ын еренхийлөгч Б.Лхагважав нэгэн хэвлэлд НӨАТ-ын дата санд ноцтой аюул тулгарч болзошгүй талаар ярьжээ. Тэрбээр ярихдаа “НӨАТ-ын бүртгэлийн системийн үр дүнд нийт зах зээлийн 60 хувиас татвар авч байна. 40 хувь нь далд үлдсэн. НӨАТ-ын систем л далд хэсгийг гаргаж ирнэ. НӨАТ-ын системийг босгож ирсэн гурван залууг улс төрийн шалтгаанаар ажлаас нь халсан байна. Оронд нь IТ мэдэхгүй санхүүгийн хүмүүс тавьсан. Үүнийг далимдуулж мэдээлэл алдагдах аюул гарна. НӨАТ-ын мэдээллийг хадгалдаг дата бааз алдагдах маш том аюул дагуулна.

Хуулиараа НӨАТ-ын мэдээг Статистикийн үндэсний хороо, Татварын ерөнхий газар үйлчлүүлэгч өөрөө л мэдэх эрхтэй, энэ мэдээллийг өөр хүн үзэхийг хуулиар хориглосон. Мэдээлэл алдагдсан сураг байна. Хилийн чанадад, эсвэл дотоодод ямар нэгэн зорилгоор мэдээлэл алдагдсан бол энэ систем нурах аюултай. Ингэснээр байгууллагуудын санхүүгийн гүйлгээг хулгайлсантай адил. Хэдэн их наядаар нэмэгдэж болох далд эдийн засгийг илрүүлэх ажил зогсоно. 50 гаруй мянга биш, 1000 гаруй аж ахуйн нэгжийн орлогыг бүртгэх болно” гэжээ.

Энэ талаар Гааль татвар, санхүүгийн Мэдээлэл технологийн төвөөс тодруулахад “Мэдээллийн аюулгүй байдлыг манай төв сайн хангаж ажилладаг. Ebarimt систем рүү гадаадаас хандалт авдаггүй. Зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хандах боломжтой. Манай сервер Үндэсний Дата Төв (ҮДТ)-ийн дэд бүтцийг ашигладаг тул байгалийн гамшиг, цахилгаан тасалдал, хулгай зэрэг эрсдлээс бүрэн хамгаалагдсан. Үндэсний Дата Төв нь байнгын улсын тусгай хамгаалалтад байдаг объект юм.  Өгөгдөл хадгалж буй сервер компьютер бүр нөөц сервертэй. Аль нэг сервер, компьютер ажиллахгүй тохиолдолд нөөц сервер компьютер ажлыг үргэлжлүүлэхээр зохицуулагдсан байдаг” гэлээ.

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=99866

 

By updown

2 thoughts on “НӨАТ-ын мэдээллийг хадгалдаг дата баазад ноцтой асуудал тулгарч магадгүй гэв”
  1. ҮНДСЭН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ГАРЫН АВЛАГА

    Сайн уу,

    Бид нөхөрлөл, бусад олон нийт, хувийн хэвшилд зээл санал болгодог. Бид танд зээл, үл хөдлөх хөрөнгө, санхүү, бусад зүйлсийг олгох боломжтой. Бид урт ба богино хугацааны зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй холбоо барьж, нэгдүгээр зэрэглэлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ авах:
     
    Санхүүгийн зээл
    Орон сууцны зээл
    Хөрөнгө оруулалтын зээл
    Авто зээл
    Өрийн нэгтгэл
    Зээлийн гэтэлгэл
    Хувийн зээл

    Хэрэв та банкуудын тааламжгүй эсвэл илүү сайн төсөлтэй бол санхүүжилт хэрэгтэй, төлбөрийн чадвар муутай, төлбөрөө төлөхөд шаардагдах мөнгө, зээлийн хэрэгцээ бидэнд мэдэгддэггүй бидний нөхцөл байдлын талаар илүү ихийг олж мэдээрэй. Бусад мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу: ferlandwiliam@gmail.com

  2. Маш ноцтой, маш хурдан хугацаанд зээл олгодог

    Та өөрийн үйл ажиллагааг сэргээх, төсөл хэрэгжих эсвэл орон сууц худалдаж авахын тулд зээл хайж байна. Гэхдээ та банкнаас зээл авах боломжгүй гэж бодож байна. Илүү их санаа зовох юм бол, зээлийн хүүгийн түвшин 3% -тай тусгай зээл авах нөхцлийг бүрдүүлж чадах 1000-аас 50,000,000 евро хүртэл зээл олгодог. Бусад шалтгааны улмаас яаралтай мөнгө хэрэгтэй байна. Нэмэлт мэдээллийг надтай холбоо барина уу: lebronjule110@gmail.com

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн