НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт “сэлэм” хоч зүүгээд буй. Түүнийг Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд сэлэм эргүүлэн бусдыг айлган сүрдүүлж, гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй юм.

С.Бямбацогт нь энэ сарын 11-ны орой “Arigu lounge art” шөнийн клубийнхээ нээлтийг хийсэн бөгөөд мөрийтэй тоглоомноос болж бусадтайгаа маргалдсан байдаг. Тэгвэл С.Мөнхчулуун дүүгийнхээ барьсан сэлмийг тоглоомон сэлэм байсан гэжээ. Энэ талаар “Миний сонссоноор, найз нөхдийнх нь хэлснээр “Сүнсний баяр”-аар хэрэглэдэг тоглоомон сэлэм гэсэн. Үнэхээр мэдэх юм алга. Тэгээд ч энэ мэдээлэлд итгэхгүй байна” гэсэн байна.

By updown

One thought on “НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дүүгийнхээ танхайрсан “сэлмийг” тоглоом гэв”

ард-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн