Нидерланд улсад Олон улсын жүдо бөхийн холбооны “The Hague Grand frix-2017” энэ сарын 17-19-нд болно.

Тус тэмцээнд 46 орны нийт 262 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн байна. Харин манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин тэргүүтэй 10 жүдоч хүч үзэх юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, ОУХМ Б.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар, Ц.Цогтбаатар, 90 кг-д Э.Мөнхжаргал нар зодоглоно.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 63 кг-д Ц.Цэрэннадмид нар оролцох юм байна. Сонирхуулахад гавьяат тамирчин М.Уранцэцэг сарын өмнө Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон Гранприд түрүүлсэн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн