Тоостой орчинд удаан ажиллаж амьдарвал хамрын хөндийн хорт хавдартай болдог байна. Энэ  өвчнөөр ихэвчлэн мужаан, гутлын үйлдвэр, гурил, мяталл ялтас эдлэл, цемент, нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгчид өвдөх өндөр магадлалтай байдаг аж. Хамгийн аюултай нь хамрын хөндийн хавдар эрт үедээ илрэх шинж тэмдэг байдаггүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Харин толгой, хүзүүний компьютер томографи, MRI хийлгэснээр хортой болон хоргүй болохыг нь батлуулж эмчилгээ хийлгэх боломжтой гэнэ. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тамхинаас татгалзах, тоостой орчноос үүдсэн хөдөлмөр хамгааллын дэглэмээ баримтлах нь чухал юм байна.  Хамрын хөндий нь дундаа яс, мөгөөрснөөс тогтсон таславчаар хоёр хэсэгт хуваагдсан байдаг ба агаарыг шүүж, чийглэн бүлээсгэж уушги уруу дамжих нөхцөлийг бүрдүүлдэг аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн