Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “2020 оны есдүгээр сарын 18-20-нд буюу сүүлийн гурван өдөрт улсын хэмжээнд 1,749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн. Есдүгээр сарын 17-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд энэ хүн 50 настай эрэгтэй,ОХУ-ын иргэн. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 312 боллоо. З12 хүнээс 302 нь эдгэрсэн бөгөөд  эмчилгээнд байгаа 10 хүний биеийн байдлыг үнэлбэл 7 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна” гэв.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн