Хятад иргэдийг ямар учраас Монгол Улсын хилээр нэвтрүүлж бea талаар Улсын онцгой комиссоос товчхон мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод Худалдаа хөгжлийн банкны барилгад ажиллах “Чайна стейт констракшн монголиа” ХХК-ийн 28, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд Зүүн тойрмын уурхайн бүтээн байгуулалтад оролцох “Чинхаш” ХХК-ны 23, нийт БНХАУ-ын 51 инженер техникийн ажилтан ирсэн байна.

Тэднийг авто замын боомтоор шалган нэвтрүүлж, СОК-т хүлээлгэн өгчээ. Мөн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ны 107 ажилтанг Замын-Үүдэд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа нь дууссан тул гурван автобусаар татан авч, СОК-т хүлээлгэн өгсөн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн