Байгаль дэлхий Хятадад нэлээд гомдсон бололтой. Энэ оны эхэнд тус улсыг бүхэлд нь вирус айлгаж байсан бол өдгөө усанд автуулах дээрээ тулаад байна.

Хятадын баруун өмнөд хэсэгт сүүлийн 50 жилд байгаагүй хүчтэй үер болж байна. Удаан үргэлжилсэн хур борооны улмаас Цинизян, Дадухэ, Миньзян голууд хэдэн долоо хоног эргээсээ хальж, усны түвшин дээд цэгтээ хүрчээ.

Тэр ч бүү хэл 71 метр өндөр Лэшанийн Буддын хөшөөний хөлийн хуруунууд 1949 оноос хойш анх удаа усанд автсан байна. Домог ёсоор бол Буддын хөл усан дор ороход л Сычуань тэр аяараа усанд угаагдана гэдэг аж. Ус хэт нэмэгдсэн тул “Гурван хавцал” усан цахилгаан станцын ажилтнууд илүүдэл усаа асгах дээрээ тулаад байна. 2,5 сая хүн үерийн бүсэд өртөж, Сычуанийн криптовалют олборлодог ферм усанд урсчээ. Уг нь дэлхийн биткоин олборлогчид цахилгаан эрчим хүч хямд гээд борооны улиралд Сычуаньд тоног төхөөрөмжөө байрлуулах дуртай байдаг аж.

Гэхдээ 2020 он дуусахад 4 сар үлдээд байна. Цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй билээ.

fishki.net

By updown

6 thoughts on “2020 он Хятадаас салах гэсэн бололтой”
    1. Уг нь хөршөө муулаа ч аяхав дээ. Хятадыг муулахаар Өлсөж байгаа ходоондод нь хоол болдоггүй л байлтай Байгалын гамшиг ганц хятадад нүүрлээд цээрлүүлж байна гэх нь хайшаа юм. Америкт ч гэсэн хятадад болдог байгалын гамшигаас илүү юу гэхээс багагүй нүүлж байгааг юу гэхэв?Японд ч ялгаангүй жилийн турш их бага ямар нэг хэмжээгээр газар шилгээж байдаг жилд хэд хэдэн удаа хар сахинд нирвэгдэж хэдэн мянган айл өрх цахилгааны болох нь наад захын асуудал байшин барилга нурахыг ярих ч юм биш, Америкт болж байгаа Гал түймэрийн гамшигийг хэлэх ч юм биш. Колифороны ой тайгад гэхэд энэ жил хэдэн удаа түймэр гарав даа.Хэлэх юм биш.

  1. hursh 2 gvrend hvchtei salhi shuurga ,us yer, gal tvimer geed gamshig ihtei baina Baigaliin gamshig hetsvv hersvv Manai mongold taivan baigaad burhandaa l zalbirch baihaas

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн