Д.Нямхүү: Нэг эмэгтэй эдгэрч сувилалд шилжлээ, нийт батлагдсан 311 тохиолдлоос 302 нь эмчлэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.09.11/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван салбар лабораторид нийт 1408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Мөн өнөөдөр 59 настай нэг эмэгтэй эдгэрч, сувилалд шилжлээ. Манай улсад нийт батлагдсан 311 тохиолдлоос 302 буюу 97 хувь нь эдгэрээд байна.

Тэдгээрээс бүх эмчилгээ, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 281 хүн, гэрийн ажиглалтад 13, сувилалд есөн хүн байна.  Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, хүүтэй болжээ. Энэ хүн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн