Тайландын сайд байгальд аялсан иргэдийн гэр рүү тарьсан хогийг нь шуудангаар илгээжээ

Удахгүй Тайландын тусгай хамгаалалттай газар нутагт аялсан жуулчид тарьсан хогоо шуудангаар хүлээж авдаг болох гэнэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын нийслэл Бангкокоос холгүй байдаг Кхао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялсан иргэд их хэмжээний хог хаясан байна.

Тайландын байгаль орчны сайд Варавут Силпа-арча эдгээр хог хаягдлыг хайрцаглаад тарьсан эздийнх нь гэр рүү шуудангаар илгээх даалгавар өгчээ.

Тэрбээр Лхагва гарагт хайрцагласан хогны зургийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.

Цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхийн тулд иргэд хувийн мэдээллээ бүртгүүлдэг тул хогны эздийг олоход амархан ажээ.

“Бид таны тарьсан хогийг хайрцагт хийгээд шуудангаар илгээлээ. Энэ арга хэмжээ нь танд том сургамж болж, дахин байгальд хог тарихгүй болоход туслах байх” гэсэн бичгийг хайрцагт хийсэн байна.

Хог илгээхээс гадна тухайн иргэний мэдээллийг орон нутгийн цагдаагийн байгууллагад өгдөг болох ажээ. Хуулийн дагуу байгаль орчныг бохирдуулсан хүн тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 500,000 батын ($16,000) торгууль хүлээх ёстойг Варавут сайд анхааруулсан байна.

Сайд хуулийн энэ заалтыг цаашид хатуу дагаж хэрэгжүүлэхээ амлажээ.

Кхао Яй цэцэрлэгт хүрээлэн нь 1962 онд нээгдсэн, Тайландын хамгийн анхны тусгай хамгаалалттай газар юм байна. Энд явган аялагчид олноор ирдэг.

Усан хүрхрээ, ховор ургамал, амьтантай энэ газар 2,000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг бөгөөд Зүүн Өмнөд Азийн хамгийн үзэсгэлэнтэй дархан цаазат газруудын нэгт тооцогддог гэнэ.

Эх сурвалж: DPA, IKON.MN

4 thoughts on “Тайландын сайд байгальд аялсан иргэдийн гэр рүү тарьсан хогийг нь шуудангаар илгээжээ

  1. зочин 2020-09-18 18:02 at 18:02

    Хог хаясан этгээдийг баривчилж бүтэн нэг өдөр гудамжний хог цэвэрлүүлж шийтгэх нь зөв.

    Хариулах
    1. зочин 2020-09-18 19:53 at 19:53

      БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА. ОДОО ГЯЛГАР УУТАНД БООГООД ОРХИЧИХДОГ БОЛЖ. ОЙ МОДОНД ХЭНИЙГ АВЧ ЯВ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛОО. ТАМХИНЫ ИШ НОМИН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХҮҮХДИЙН ТОГЛООМООР ДҮҮРЧ ХҮҮХЭДТЭЙ ЁСТОЙ НЭГ ХОЛИЛДОЖ БАЙНА. АРХИНЫ ШИЛ, ПИВО, ГОНДОМ ГЭЭд. НЭГ ХҮҮХЭД ШААР ГЭЖ АНДУУРЧ ҮЛЭЭЖ БАЙНА. ХОТЫН ДАРГА НЬ …..

      Хариулах
  2. Баасансүрэн 2020-09-19 08:30 at 08:30

    Байгаль дэлхийдээ хэдий чинээ хүндтэй хандана төдий чинээ аз жаргалыг хүртэнэ шүүдээ

    Хариулах
  3. Нэргүй 2020-09-24 14:19 at 14:19

    Juulchin tolbortei huleej avdag gazar bol oorsdo hogoo tseverlenuu yaanuu hariutsah yostoishd haha..ene humuus gej ulam l ih tulshrah yuma ..mongoo tolno tged bas daramtan dor teruugeer l aylah albuu hen ch ochihgui bhd bolno..zugeer huviaraa baigald zugaal baigaa hund l iim shaardlaga tavimaar yum..ene tailandiin saidad salaavch ogoh heregtei..twl hogniih ni hamtaar tolson tolboriin mongiig ni yavuulah heregteishd

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн