НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд 2020 оны 6 дугаар сарын 10-аас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгууллаа.

Үүрэг гүйцэтгэх гурван сарын хугацаанд давхардсан тоогоор 2,113 алба хаагч, 400 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 241 хүний амь насыг авран хамгаалан, голын усанд суусан 45 автомашиныг татан гаргасан байна.

Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тараан ажиллаж, гол, усны осол ихэвчлэн тохиолддог газруудын байршлыг тогтоон, урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

By updown

One thought on “Завьт эргүүлийнхэн гурван сар ажиллахдаа 241 хүний амь аварчээ”
  1. shal demii arhidaj, zugaalj zengesen umnuudaas bolj ulsiin horongo mash ih yregdej baina daa, zugaalah durtai bol oorsdoo ayulgui baidlaa hangah heregtei shdee

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн