2020.09.03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороонд гэр бүлийн хоёр хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан.

Цагдаагийн газраас хэргийг шалгаж, сэжигтэй этгээдийг яаралтай эрэн сурвалжилсны дүнд өчигдөр (дээрх этгээдийг илрүүлж, баривчилжээ.

Шалгалтын явцад 30 настай, эрэгтэй Э гэгч нь өөрийн төрсөн эх болох 56 настай Т, хойд эцэг болох 49 настай Б нарын амь насыг хохироосон болох нь тогтоогджээ. Э нь хэрэг үйлдэхдээ согтуурсан байсан гэх ба гэр бүлийн маргааны улмаас толгойг нь төмрөөр цохиж, амь насыг нь хөнөөсө байна.

Шүүх эмнэлгийн үзлэгээр талийгаач нарын толгойн хэсэгт хатуу биетээр олон удаа цохиж гэмтээсэн нь  тогтоогджээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хоёр ширхэг гар утас болон хүний амь нас хорооход ашигласан байж болзошгүй төмөр трубо хураан авчээ. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.

By updown

One thought on “Эцэг, эхээ хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжлан баривчиллаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн