Дэлхий дээр амьдарч болдог юм уу гэмээр, өдөр бүр байгаль эхтэй тулалддаг газрууд хэд хэд бий. Тэдгээрээс амь өрссөн ширүүхэн тэмцэлтэй 8 газрыг нэрлэж байна.

  1. “Хүйтний туйл”: Верхоянск, Орос.

Верхоянск, Россия

Москвагаас зүүн тийш 4800 км-ийн зайд орших Сибирийн гүн, хүйтэн тайгад Верхоянск гэдэг нэгэн хот бий. Энэ хотод 1892 оны хоёрдугаар сард Цельсийн -67,6 градусын хамгийн хүйтэн цаг агаар бүртгэгдэж байсан юм.

Туйлын тойргийн хамгийн эртний энэ хотод ердөө л 1122 хүн аж төрдөг. Верхоянск нь дэлхийн хамгийн хүйтэн хот болохоор “Хүйтний туйл” гэж нэрлэдэг. Есдүгээр сараас гуравдугаар сар хүртэл энэ хотод нар хоногт 5 хүрэхгүй цаг тусдаг бөгөөд өвлийн улиралд Цельсийн -40 градусаас бууна гэж байдаггүй аж.

  1. “Галан уул”: Мерапи, Индонез

Мерапи, Индонезия

Хамгийн тайван үед л Индонезийн Ява арал дээрх хамгийн томд тооцогддог галт уул өнөө мөдгүй дэлбэрчих гээд байдаг. “Галан уул”-ын утаа гурван километр өндөр суунагладаг байна.

Мерапи уул 1974 онд дэлбэрэх үед хоёр сууринг устгаж, олон жуулчин, галт уул судлаач амиа алдсан юм. Тэдний шарилыг галт уулнаас олж болно. 2010 онд ээлжит удаагаа дэлбэрэхэд 350 мянган хүнийг нүүлгэж, 353 хүн амиа алдсан юм.

  1. Төгс шуурга: Гонаив, Гаити

No description available.

Субтропикийн Фэй шуурга 2008 оны наймдугаар сард эргийн Гонаив хотыг бүрхэж, араас нь Густав хар салхи нүүрлэж, удалгүй Ханна, Айк хар шуургууд үргэлжилсэн байна. Гаитигийн таван том хотын нэг энэ хот тропикийн дөрвөн аймшигт циклоны бүслэлтэд орж, үр дүнг нь Гонаивыг тэнгис тэр чигт нь угааж орхисон юм.

Хотын ихэнх хэсэгт шавар намагт хутгалдаж, бохир усанд идэгдэж, зарим газраа 3,5 метр өндөр хүрч байлаа. 500 хүн амиа алдсан юм. Гэхдээ 2008 оны гамшиг Гонаив хотын хамгийн аймшигт цорын ганц сүйрэл биш. 2004 онд энд Женни нэртэй хар салхи нүүрлэж, 3000 орчим хүнийг нөгөө ертөнц рүү нь илгээжээ.

  1. Үхлийн нуур: Төв Африк

No description available.

Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс, Руанда улсын хил дээр орших Киву нуур нь Африкийн их нууруудын нэг юм. Нуурын гадаргуугийн талбай 2700 км.кв. Гүн нь 480 метр. Гэхдээ нууран дор 55 тэрбум шоо метр нүүрсхүчлийн хий, метаны судал оршдог нь үхлийн аюултай зүйл болдог.

Энд багахан хэмжээгээр газар хөдлөх юм уу галт уул идэвхжихэд л хүчтэй дэлбэрэлт гарах эрсдэлтэй. Ойролцоох сууринд амьдардаг 2 сая хүн өдөр бүр метан дэлбэрчих вий, нүүрсхүчлийн хийнд хордчих вий гэдэг айдастай аж төрдөг.

  1. Түр зуурын арлууд: Мальдив

No description available.

Мальдивын газар нутгийн 10% нь 1192 шүрэн арлаас тогтсон 20 атоллын гинж юм. Энэ хэсэг 2004 од Энэтхэгийн далайд гарсан цүнамигаас хойш амьдарч болохооргүй болжээ. Зүгээр ч үгүй 80 гаруй хүний амь насыг авч одож, хүн амынхаа 1/3 хэсгийг толгой хоргодох орон гэргүй болгосон юм.

Гэхдээ арлуудыг илүү хүнд шалгуур хүлээж байна. Мальвивын арлууд хэдхэн жилийн дараа усанд бүрэн автах магадлалтай. Учир нь энд нэг ч арал далайн түвшнээс 2 метрээс дээш өргөгдөөгүй юм.

  1. Дэлхийн хар салхины нийслэл: Их Кайман

No description available.

Кубээс өмнө зүгт 240 км-т оршдог Кайманы арлуудыг Карибын тэнгист байрлах халуун орны диваажинд тооцдог.  Жуулчид энд соёл иргэншилд өртөөгүй эргийг үзэж, дайвинг хийхээр ирдэг юм. Гэвч Их Кайман хэмээх гурван арлын хамгийн том нь хар салхины дэлхийн нийслэл болжээ.

Учир нь энэ хэсэг дунджаар 2,16 жил тутамд нэг удаа байгалийн гамшигт өртдөг байна. 2004 онд энэ гарсан Иван хар салхи арлын нийт байгууламжийн 80 орчим хувийг сүйтгэж, 40 мянга гаруй хүнийг цахилгаан, усгүй хэд хонуулсан юм.

  1. Торнадо салхины гудамж: Оклахома-Сити, АНУ

No description available.

АНУ-д Оклахома мужийн нийслэлийг хоёр дахь том хот Талсатай холбодог I-44 автозамын дагуу сая гаруй хүн аж төрдөг. Энд хавар болгон уулын хүйтэн, хуурай агаар тэгш газарт бууж, далайн дулаан чийглэг агаартай холилдох үед I-44 замын дагуу аймшигт торнадо салхи нүүрлэдэг.

1890 оноос хойш Оклахома-Сити болон түүний эргэн тойрны хот 120 гаруй удаагийн торнадогийн халдлагад өртжээ. 1999 оны тавдугаар сард 70 эргүүлэг Оклахома, Канзас, Техас мужуудыг дайрсны хамгийн их хохирол авчирсан нь Оклахома-Ситийг нэвт өнгөрсөн салхи 1700 байшинг сүйтгэж, 6500 гаруй байгууламжийг гэмтээж, 40 гаруй хүний амь насыг авч одсон байгалийн гамшиг байсан юм.

  1. Төөрдөг цөл: Хятад

No description available.

Нэгэн цагт үржил шимтэй баянбүрд байсан Миньцинь хэмээх газар хоёр цөлийн дунд хавчуулагдсан амаргүй цаг үеийг туулж байна. Хэдэн арван жилийн ган гачиг, гол мөрөн ширгэж алга болсон зэргээс болоод зүүн өмнөдөөс болон баруун хойд хэсгээс энэ бүс рүү элсний нүүдэл эрчимтэй үргэлжилж байна.

1950 оноос хойш 160 гаруй км.кв талбай цөлжсөн байхад нутгийн хүн амын тоо энэ хугацаанд 860 мянгаас хоёр сая гаруй болж нэмэгджээ. Асар том цөл хүмүүс рүү жилд 10 орчим метрээр ойртож, газар тариалангийн бүсийг нь 6 дахин багасгажээ.

www.popmech.ru

By updown

One thought on “Дэлхий дээр амьдрахад хамгийн аюултай найман газар”
  1. Бид шинжлэх ухааны мэдлэгт сууриараа буруу төлөвшдөг. Нэг жишээ нь энэ дулааны хэмийн тухай ойлголт. Дулааны хэмийг хасахаас нэмэх рүү чиглэлтэй шулуун дээр тодорхойлдог. Нэмэх рүү бол өгсөж байна гэдэг. Хасах тал руугаа бол буурч байна. Тэгэхээр -40 хэм бол өгсөж байгаа хэрэг биш буурч байгаа юм. Бараг -40 хэмээс дээш гардаггүй юм байна гэх нь зохимжтой. Бас олон улсын жишгээр 0-с дээш, эсвэл доош гэх нь илүү нийцтэй. Доод тал нь -67,2 хэм хүрчээ гэх мэт.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн