Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын Дорноговь дахь бүсийн Замын-Үүд боомтын ажилтан цаг бусаар хорвоог орхижээ. Нөхөр нь ажлаар Улаанбаатарыг зорьсон үед ийм харамсалтай явдал болсон гэнэ. Чухам юунаас болж ийм асуудал болов, ажлын байрны дарамт шахалт байсан, эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа аж. Энэ талаар цагдаагийн байгууллагынхнаас тодруулахад “ГИХГ-ын Замын-Үүд боомтын захиргааны ажилтан эмэгтэй нас барсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм. ГИХГ-ын тус боомт дахь ажилтан цаг бусаар нас барсан тохиолдол ганц энэ биш. Энэ оны нэгдүгээр сард виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн нь хорвоог орхисон аж. Түүнээс гадна дээрх газрын хойд бүсийн Алтанбулаг боомт дахь хяналтын улсын байцаагч энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр хилийн цэргийн офицерт хутгалуулж нас барсан билээ. Энэ мэтээр удаа дараа алба хаагчид нь амиа алдаж байгаад ГИХГ-ын шинэ удирдлага дүгнэлт хийж, ажилтнуудынхаа ирээдүй, амьдралын баталгааг цаашид анхаарах цаг болжээ.

 

By updown

One thought on “ГИХГ-ын Замын-Үүд боомтын ажилтан учир битүүлгээр нас баржээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн