Тесла компаний “Зайны өдөр” энэ сарын 22-нд товлогдсон. Элон Маск ямар шинэ сонин дуулгаж бидний нүд, чихийг бүлтийлгэн, дэлдийлгэх бол? “Сая милийн батарей”-ны патентыг ноднин жил авсан. 1.6 сая км бараг нуралтгүйгээр ажилладаг амьдралын хугацаа өндөр батарейны тухай яриа л даа.

Сүүлийн үед ашиглаж эхэлсэн кобальтгүй, үйлдвэрлэх зардал багатай хуурай зайн технологи, литий төмрийн фосфат ашигласан зайны тухай байх магадлал өндөр гэж мэргэжилтнүүд ярьцгааж байна.

Зайны цэнэгийн нягтшил, бусад үзүүлэлтээс харахад цахилгаанаар ажилладаг нисэх аппаратад түүнийгээ ашигласан тухайгаа танилцуулж ч магадгүй. Бас Улаанбаатар хотоос Өвөрхангайн төв ортол аялах чадлыг 8хан минутад цэнэглэх супер цэнэглэгч 4 танилцуулагдах биз. Ер нь тэгээд мань хүн юу ч хийчхээд гэнэт алмайруулж мэдэх. Удахгүй болох танилцуулгыг л харах үлдэх шив.

Дашрамд дурдахад литий төмрийн фосфатаар үйлдвэрлэсэн зай нь литий зайнаас хөнгөн, нурдаггүй, цэнэгээ бараг алддаггүй, гал ус, температурт тэсвэртэй, дэлбэрэхгүй онцлогтой аж. Одоогоор нэвтэрсэн (Монголд ч ашиглаж байгаа) LiFePO4 химийн нэгдэл бүхий зай нь:

Галын аюулгүй, дэлбэрэх аюулгүй, дотоод дулааны урсгал явагддаггүй тул аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан.

  • Хар тугалга, хүчил, газрын ховор элемэнт зэргийг агуулаагүй, хий ялгаруулахгүй.
  • Ашиглалтын хугацаа: 10 жил ба түүнээс дээш
  • Температурын хэлбэлзэлд тэсвэртэй: -20С – +60С нөхцөлд ажиллана.
  • Ашиглахад маш эвтэйхэн: 10 хүртэл тоогоор зэрэгцээ, 4 хүртэл тоогоор цуваа холбож болно.
  • Цэнэг шавхаж байх үед гаргах чадал нь тогтмол байдаг. Өөрийн дотоод эсэргүүцэл нь маш бага.
  • Peukert-н алдагдал маш бага. Эрчим хүчний ашигт ажиллагаа 98% ба түүнээс дээш
  • Өөрийн цэнэг алдалт маш бага: Сард 3% ба түүнээс бага.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Сая милийн батарей”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн