Том төслийн араас том төсөл гарч, түүнийг дагаад мөнгө урсаж орж ирдэг. Гэхдээ шүдэнзний худалдаа эрхэлж байсан жаахан хүү хожмоо тавилгын сүлжээ дэлгүүрийн эзэн болсон тохиолдол ч бий. IT ертөнцийнхөн яг л тэр хүн шиг замналаар явсан байдаг юм.

Google

Сергей Брин гэдэг еврей хүү 6 настайдаа Москвагаас АНУ-д ирж амьдарчээ. 1993 онд тэрбээр Калифорни дахь Стэнфордын их сургуульд орж, 1995 онд Лэрри Пейж хэмээх нэгэн оюутан залуутай танилцсан юм. Тэд хамтдаа их сургуулийн дотоод сүлжээндээ гипер текстэн хуудсаар хайх систем бүтээж, ямар хайлт боломжтой талаар эрдэм шинжилгээний ажил бичжээ.

Анхандаа системдээ BackRub буюу нурууны массаж гэдэг нэр өгсөн аж. Гэвч удалгүй нэрээ өөрчилж google болгожээ. Энэ үг нь сонирхолтой хуудсуудаар шинэ алгоритмийг эцэс төгсгөлгүй олж болно гэсэн утгатай юм.

Домог ёсоор бизнесмэн Энди Бехтольшейм хөрөнгө оруулалтын төслийн анхны чекэнд гарын үсэг зурахдаа үгийг дуудлагаараа бичиж, үсгийг нь андуурсан гэдэг. Учир нь чекэнд компанийн нэрийг зөв бичсэн байх ёстой байдаг учир тэр тэрхүү бичсэнээр нь бүртгүүлэхээс өөр аргагүй болсон гэдэг. Сонирхуулахад Бехтельшейм 100 мянган долларын чек бичиж өгчээ. Өөрсдийнхөө боловсруулсан зүйлийг ярьж өгөхөөр очсон залуус ийм хурдан хугацаанд зөвшөөрч, мөнгө гаргаж өгсөн өөрсдөө ч гайхсан гэдэг.

Сонирхолтой нь Google компанийн албан ёсоор бүртгүүлснээс хойш ердөө л нэг жилийн дараа Брин, Пейж нар хайлтын системийн ажил нь хичээл сургуулиас нь хөндийрүүлээд байна гэж зарах гэж оролдсон аж. Гэтэл азаар тэд зарж чадаагүй юм. 2020 онд Сергей Брин Америкийн хамгийн баян иргэдийн жагсаалтад 11-рт оржээ.

Facebook

Facebook гэдэг үг олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг хувийн дунд сургуульд сурч байхад нь орж ирсэн гэдэг. Сургууль нь жил бүр суралцагчдынхаа хаяг, утасны дугаартай лавлагааг дотоод хэрэгцээндээ зориулан гаргаж, тэрхүү лавлагаандаа “нүүр ном” буюу facebook гэж нэрлэдэг байжээ.

Учир нь энэ лавлагаанд сурагч бүрийн нэрийн хажууд зургийг нь байрлуулдаг байв.
Хожим нь Цукерберг их сургуульд сурч байхдаа сургуулийнхаа лавлагааны цахим хувилбарыг оюутнуудад санал болгохоор оролдсон байна.

Их сургуулиас энэ санааг хүмүүсийн хувийн хил хязгаарыг зөрчсөн, нууцлалын эрхийг нь алдагдуулсан зүйл гэж үзжээ. Тэр үед Цукерберг сонирхолдоо хөтлөгдөн танилцах сайт бүтээж, түүндээ оюутнуудын мэдээллийн санг оруулах санаа олжээ.

Тэр мэдээллээ хаанаас авсан гээч? Зүгээр л их сургуулийн санг уудлан хулгайлсан юм. Эхний хэдэн цагийн дотор төсөл нэлээд алдаршсан боловч хэд хоногийн дараа их сургуулиас үүнийг л илчилж, Цукербергийг тайлбар тавих хүлээж байлаа.

Ямар ч байсан тайван суудаггүй залуу программист хүү Facebook-ийн ижил хувилбарыг зөвхөн Харвардад суралцагчид болон төгсөгчдөд зориулан хаалттай байдлаар бүтээжээ. Хэдэн жилийн дараа олон нийтийн сүлжээнд өөр нэр хүндтэй их сургуулийн оюутнуудыг ч оруулав.

2004 онд найз нь Цукербергт хөрөнгө оруулагч олж өгөхөд тусалж, Facebook нь оюутны төсөл биш, биеэ даасан компани болжээ.

PayPal

Цахим мөнгөн шилжүүлгийн энэ системийг дэлхий нийт идэвхтэй ашигладаг. Энэ компанийн нэрийг хөрвүүлбэл “төлбөрийн найз” гэсэн утгатай юм. 1990-ээд оны сүүлчээр утас, ухаалаг утастай төстэй багажинд ашигладаг цэс бүтээдгээрээ мэргэшсэн Confinity компани PayPal төслийг анх гаргажээ.

Ерөнхийдөө 23 настай Киевээс ирсэн Макс Левчин, герман гаралтай америк 31 настай Петер Тиль, Польшийн Краковоос ирсэн түүний үетэн Люк Носек гэсэн гурван хүн л энэ системийг бүтээсэн юм. Эхэндээ төлбөрийн систем нь eBay мэтийн цахим дуудлага худалдааны үйлчлүүлэгчдэд үйлчлэх зорилготой байв.

Хоёр жилийн дараа Confinity компани Илон Маскийн санхүүгийн компанитай нэгдэж, PayPal Inc хэмээх Confinity-ийн хамгийн ашигтай төслийн нэрээр нэршсэн байна. Сүүлд нь корпорацийг eBay залгисан ч өмнөх нэрээ үргэлжлүүлэн ажилласаар байна.

eBay

1967 онд Парист ираны цагаачдын гэр бүлд Пьер нэртэй хүү төржээ. Ээж нь хэл шинжээч, аав нь мэс засалч байсан ч хүү Пьер программист болон өсчээ. 1990-ээд онд тэрбээр хувийн сайттай болж, хожим нь түүндээ дуудлага худалдаа явуулдаг хуудас нэмжээ.

Түүний анх дуудлага худалдаагаар зарж чадсан бүтээгдэхүүн нь эвдэрсэн лазер указка буюу заагч байв. Үүнийгээ 13 доллараар заржээ. Гайхсан Омидьяр худалдан авагчаас нь “Заагч ажилладаггүй гэдгийг ойлгож байгаа биз дээ” хэмээн захидлаар дахин асуутал хариуд нь “Би ажилладаггүй заагч цуглуулдаг хүн” гэжээ.

Оны эцэс гэхэд Омидьяр гэрийн сайтынхаа хуудсаар дамжуулан хэдэн мянган зүйл зарж чаджээ. Хүмүүст онлайн дуудлага худалдаа эртнээс хэрэгтэй байсан мэт л байв. 1995 онд дуудлага худалдааны сайтаа нээх үедээ Омидьяр дараах гурван зарчмыг баримталж эхэлжээ:

“Ерөнхийдөө бүх хүн нэр хүндтэй”

“Хүн бүр хувь нэмрээ оруулж болно”

“Нээлттэй харилцаанд хүмүүс өөрсдийн шилдэг чанараа гаргадаг”.

Омидьяр компаниа бүртгүүлэхдээ Echo Bay Technology Group зэрэг нэр бодож байсан боловч эцэстээ хэд хэдэн шалтгааны улмаас товчилсон хувилбар eBay Enterprise дээр тогтжээ.

kulturologia.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн