Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ “Сургуульд орж буй хүүхдээ бусадтай хүүхэдтэй харьцуулдаггүй байх. Аав ээжүүд хүүхдээ ахтай нь, эгчтэй нь, найзтай нь, ангийнхантай нь найзынхаа хүүхэдтэй харьцуулдаг. Ингэж харьцуулдаг бол та хүүхэдтэйгээ улам л ойлголцож чадахгүй. Хүүхдийнхээ байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөөрэй.

Хүүхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Таниас л төрсөн хүүхэд шүү дээ. Намхан ч бай, өндөр ч бай таны хайраас л төрсөн. Байгаагаар нь хүлээн авдаг бол хүүхэд сэтгэл тэнэгэр, уужуу ухаантай явдаг. Хүүхэд хайрлуулж байгаагаа мэдэрч байх нь чухал. Аав ээжүүд хайр нь гаднаа хал нь дотроо гэж ханддаг. Хайртайгаа хэлэх, мэдрүүлэх, тэврэх нь олон талын эерэг нөлөөтэй.

Мөн хүүхдийн эд хэрэглэлийг хэрэглэж, ашиглаж гэж байгаа бол зөвшөөрөл авах, нууцыг нь хадгалах, хүүхэд аав, ээждээ өөрт тулгарч байгаа асуудлаа ярьдаг боловч, нууцыг огт хадгалж чадахгүй хэн нэгэнд хэлж байгааг мэдсэн хүүхэд дахиж нууцаа ярьдаггүй. Мөн хүүхдийнхээ өмнөөс битгий шийдвэр гаргаарай. Зүгээр л саналаа хэлэхэд болно.

Мэргэжил сонголт, хувцас сонгох зэргээр өөрөөр нь шийд гаргуулаарай. Түүнчлэн ихэнх аав ээжүүд хүүхдээ алдаа гаргахыг нь байж боломгүй зүйл гэж үздэг. Алдаа гаргахаас хэт сэрэмжлүүлэх тусам хүүхэд харин ч алддаг. Гэр орон амар тайван нөхцөлд хүүхэд эерэг байдаг. Тиймээс та хүүхдэдээ, гэр бүлдээ тухтай орчныг бүрдүүлээрэй. Мөн аав, ээж өөрөөрөө хүүхдээ дүгнэдэг.

Би хурдан шалмаг байхад манай хүүхэд залхуу гэдэг. Хүүхдийн темперамент аав ээжийнхээс өөр бол та яагаад ч хүүхдээ хурдан шаламгай болгох боломж байхгүй. Учир нь эхээс төрөхдөө л удаан, тайван хүүхэд гэсэн үг юм. Хэрэв энэ талаар танд ойлголт бага байдаг бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн