Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн сэтгэл судлаач Б.Номин “Хүүхдүүд сургуульд орохдоо өөрийгөө том хүн болж байна гэж бодож сэтгэл хангалуун ордог. Гэтэл сургуульд ороод үүрэг хариуцлага хүлээгээд гэрийн даалгавар хийх зэрэг ачааллыг авдаг.

Энэ үед нь эцэг эхчүүд дэмжлэг өгөхийн оронд хүүхдээ “чи хийх ёстой, чадах ёстой, чи залхуурч байна” гэх мэтээр шаардаж, дарамталж эхэлдэг. Энэ нь маш буруу зүйл. Эцэг эхчүүд эхний гурван сар хүүхдэдээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. 15 минут амраагаад 20 минут хичээлийг нь хийлгэх зэргээр амралтыг өгч байх шаардлагатай.

Хүүхэд хичээлээ буруу хийсэн байж болно. Энэ бол ерөөсөө аймшигтай зүйл биш. Хүн болгон алдаа гаргадаг. Алдаа хийж байж хүн сурдаг. Тэр хүүхдийн хувьд бүх зүйл шинэ байгаа учраас алдаж байгаа. Тэгэхээр энэ тал дээр тайван хандаж, хүүхдэдээ урам зориг өгч байх хэрэгтэй. 20 үгнээс 5 үгийг нь зөв бичээд бусдыг нь алдсан байсан ч алдсан 15 үгэн дээр биш, алдаагүй байсан 5 үгийг нь онцлоод эерэг хандлагыг төрүүлэх хэрэгтэй.

Харин алдаагаа дахиж гаргахгүй байхын төлөө хамтдаа дахин оролдоод үзье гэдэг байдлаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Харин алдсан алдааг нь онцлоод байх юм бол хүүхэд алдаа хийхээсээ айдаг болно. Цаашлаад идэвхгүй болж эхэлнэ. Тиймээс эцэг эхчүүд загнаж, зодохынхоо өмнө өөрийгөө хянаж тэвчээртэй тайван байх хэрэгтэй. Таны хүүхдийн гэрийн даалгавар чухал биш харин алдаа гаргаад алдаагаа засаж сайжруул дэвшиж байх нь илүү чухал шүү гэдгийг л сайн ойлгох ёстой юм” гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн