Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг  “Wellmart” худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр (2017.05.29) Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.Тэд тус төвийн удирдлагуудаас өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа хохиролыг бүрэн барагдуулахыг шаардав.

Тус худалдааны төвд өнгөрсөн хоёрдугаар сард гал гарч нийт 800 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн шатсан байна. Түрээслэгчдийн хэлсэнээр өнөөдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд  хохиролоо барагдуулж чадаагүй тул цаашид энэ асуудал хүндрэх нөхцөл байдал үүссэн гэнэ.  Хэргийг  Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн