Хагас жилийн дараа УИХ-ын сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй төрийн албанд ажилладаг этгээд сонгуулийн жилийн 1 сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа татгалсан байх ёстой.

Сонгуулийн хуульд баригдсан улстөрчид албан тушаалаа орхиж, намын байраа эргэхэд 20 гаруйхан хоног үлдээд байна. Тэдний зарим нь ажлаа өгөх нь гэсэн мессежийг хэвлэлүүдээр дайгаад эхэлжээ. Тухайлбал өнөөдөр онлайнд ЕТГ-ын дарга З.Энхболдыг ажлаа өгч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар очих гэж байна гэсэн мессеж тарав.

Энэ мэдээ З.Энхболдын хувьд анхны юм биш. АН-ын удирдлагуудтай түнжин хагарч, голын хоёр эрэгт сууж байгаа ЕТГ-ын газрын дарга хэдэн сарын өмнө өөрийн мэдлийн мэдээллийн сайтаар дамжуулан яг ижил өнгөтэй бор шувууг тээлгэж амжсан. Түүнийхээ араас өөрөө сэтгүүлчдэд тайлбар өгсөн бөгөөд “Тэр бол худал мэдээлэл” хэмээн ичингүйрч байсан юм.

Намын даргаа тойглох гэж нэг үзсэн З.Энхболдын мөрөөдлийг С.Эрдэнэ тоож нэг үзээгүй гэдэг. Ерөнхийлөгч Х.Баттулгын фракцийнхан АН-аас нэр дэвших эрх авахаар горилж байгаа нь үнэн. Гэхдээ тэд С.Эрдэнийн өгнө гэж бодсон хэмжээнээс давсан суудлын тоо нэхэж байгаа нь АН-ын даргын эгдүүг хүргэж, чимээгүй чангалах байр суурь луу шилжүүлсэн талаар АН-ынхан ярьж байна.

Сонгуулийн сургаар ЕТГ-ын дарга З.Энхболд хэр удаан догдлохыг тоолоход ядах юмгүй, тун бага хугацаа үлдсэн. Эндээс АН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох багийн чиг хандлага, фракц бүлэглэлийн квот харагдах учраас энэ мессежийг нэлээн анхааралтай ажиглах бололтой.

By updown

One thought on “Сонгуулийн сураг ба З.Энхболдын догдлол”

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн