Ховд аймаг дахь  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжавтай хамтран цээжний хөндийн мэс заслыг амжилттай хийлээ.

Энэ сарын 7-10-нд Ардын эмч Н.Баасанжав  Монголын Мэдээгүйжүүлэг Нийгэмлэгийн тэргүүн, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн, АУ-ы доктор, профессор Л.Ганболдын хамт тус аймагт ажилласан байна. Эмч нарын мэдээлснээр  хагалгаанд орсон дөрвөн хүнийн биеийн байдал сайн байгаа аж.

Иргэд ханиад томуу туссан үедээ эмчийн зөвөлгөөгүй эм авч уух, эдгээхгүй удаан явснаас болж цээжинд шохойжилт үүсч амьсгалын зам боогдон мэс засалд орох шаардлагатай болдог байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн